пятница, 10 апреля 2015 г.

Хэл бичгийн II олимпиад



Эзэн хичээвэл
Заяа хичээнэ
            Хэл бичгийн олимпиад
 Энэ үг ёстой үнэн гэдгийг өөрийн биеэр нотолсон тул ингэж бичиж  байхдаа би нүүр бардам байна. Энэ явдал тэртээ 1968 оны орчим болсон юм. Манай ангийн багш  монгол хэлбичгийн  багш Дарьсүрэн гэж эмэгтэй байлаа. Тэр жил хэлбичгийн улсын ... олимпиад болж 2-р шатны шалгаруулалтанд ангиараа бэлтгэж байсан үе юм сан.  Багш нэг өдөр өөрийн хичээл дээр  дээр удахгүй болох аймгийн аврага шалгаруулах хэлбичгийн олимпиадад ангиараа оролцоно. Хувийн болон ангийн дүнгээр шалгаруулахаас гадна материалыг улсад явуулна гэнэ.  Олимпиадад хамгийн сурлага муутай 2-3 хүүхэд л орлцуулахгүй байж болох гэнэ. Тэгээд багш маань 24 хүүхдээс намайг өөр нэг хүүхдийн хамт уг оломпиадад оролцох жагсаалтаас чөлөөлж бусад 22 хүүхэдтэй цаашид тулж ажилана гэдгээ зарлав. Тэр хүртэл 3-4 сар хиртэй л хугацаа байв. Багш над дээр нилээд тогтож ярьж байсныг мартдаггүй юм. Над өгсөн үнэлэлт нь зөвхөн өөрийн сонирхсон юмандаа анхаарч алдаа их гаргана гэж үзсэн гэнэ. Өөрөөр хэлбэл би гологдож Хэлбичгийн хичээлээрээ ангидаа  доороосоо 1-2 –т л орж байгаа гэсэн үг л дээ. Бараг одоо ч энэ систем хэвээрээ байгаа даа. Гэтэл би яагаад ингэж үнэлэгдэж байгаа даа дүгнэлт хийж их л бодсон санагдана. Тэгээд 5-8-р ангийн монгол хэлний хичээлийн бүх сурах бичгийг цуглуулан биеэ даан хичээллэж эхлэв. Тэр үед оройн цагаар анги чөлөөтэй. Би ч ангидаа суугаад хичээл давтаад манаач , галч, сургуулийн жижүүр, эргүүл зэрэг хүмүүсийг дасгачихсан. Өөрөөр хэлбэл өөртөө хөөрхөн эрх чөлөө бий болгочихсон байсан тул намайг хэн ч анзаарсангүй. Яг системтэй судлаад ирэхээр нэг сурах бичгийг амархан эзэмшиж байна. Дандаа алдаа гаргадаг хэлний гүн ба гүн биш угийн “г” , хэлний үзүүрийн “н” , заримдаг  9 , онцгой  4 зэрэг үсэгүүдийн талаар илээд бат ойлголт авч ер нь боломжийн ойлголт авч эхлэж байна. Урамшсандаа болоод 5-8-р ангийн монгол хэлнийхээ бүх хичээлийг давтан суралцаж дуусав.  Уг нь түүнийгби 1965-1968 онуудад нэг ч хичээл таслалгүй бүрэн үзсэнээр  брахгүй бүр байнга давтлага авч байсан хичээлүүд шүү дээ. Уг нь би олимпиадад орох гэж биш өөрийн хоцрогдож байгаагаа ойлгож нөхөдийн төвшинд хүрэх санаатай л ингэж өөрийгөө дайчилсан хэрэг л дээ.Гэтэл олимпиад болдогийн урьд өдөр манай ангийн нэг нөхөр хүндэтгэх шалтгаанаар оролцох боломжгүй болж үлдсэн бид 2-оос багш маань ярьж  ярьж байгаад намайг оруулахаар тогтож  урьд өдөр нь надад туслахаар зарим сайн сурагчидад  хүртэл  үүрэг өгч. Тэгээд л олимпиадын шалгалт эхлэв. Шалгалтыг аймгийн боловсролын хэлтэсийхэн авахаас гадна улсаас хяналт тавихаар нэг хүн иржээ.Шалгалт болдогоороо болж  бид ч дүнгээ сонсохоор чих тавьсаар. Удалгүй багш маань инээд алдсаар ангид орж ирэв. Байдлыг харахад гайгүй дүн авсан бололтой. Тэр жил хэл бичгийн улсын 2-р олимпиад байсан юм. Багш маань ангийнханаа гайгүй өгсөн гээд зарим алдаануудыг тайлбарлаж зарим сайн орсон хүүхдийн нэрийг дурьдав. Тэгсэн  манай ангийн Жамбалдоржийн Сэржээ (Серёжа) аймагтаа түрүүлж, бас нэг хүүхэд дараа нь оржээ.  Миний нэрийг дуудлаа .  Би аймгийн олимпиадад 3-р байрт оржээ. Ингээд зогсохгүй Манай ангийн материалыг улсад шалгуулахаар аймгаас галгаруулж явуулсан гэдгийг ч дуулгав. Бүүр сүүлд нь багш маань хүүхэд бүрийн талаар алдсан оносонг танилцуулан ярьж байснаа надад баяр хүргэн сайн хичээсэн тухай хэлж миний  нэг айхавтар дутагдлыг дурьдаж билээ. Намайг тэрээр анхаарал тавьж хичээсэн  юмандаа хүрдэг тэрч утгаараа тооны  хичээлээс бусдыг үл ойшоодог тухай ярьсан нь надад тун ч эвгүй санагдсан сан. Сүүлд бодоод байхад бас ч оргүй биш байсан юм билээ.

Комментариев нет:

Отправить комментарий