пятница, 10 апреля 2015 г.

Хэл бичгийн II олимпиад



Эзэн хичээвэл
Заяа хичээнэ
            Хэл бичгийн олимпиад
 Энэ үг ёстой үнэн гэдгийг өөрийн биеэр нотолсон тул ингэж бичиж  байхдаа би нүүр бардам байна. Энэ явдал тэртээ 1968 оны орчим болсон юм. Манай ангийн багш  монгол хэлбичгийн  багш Дарьсүрэн гэж эмэгтэй байлаа. Тэр жил хэлбичгийн улсын ... олимпиад болж 2-р шатны шалгаруулалтанд ангиараа бэлтгэж байсан үе юм сан.  Багш нэг өдөр өөрийн хичээл дээр  дээр удахгүй болох аймгийн аврага шалгаруулах хэлбичгийн олимпиадад ангиараа оролцоно. Хувийн болон ангийн дүнгээр шалгаруулахаас гадна материалыг улсад явуулна гэнэ.  Олимпиадад хамгийн сурлага муутай 2-3 хүүхэд л орлцуулахгүй байж болох гэнэ. Тэгээд багш маань 24 хүүхдээс намайг өөр нэг хүүхдийн хамт уг оломпиадад оролцох жагсаалтаас чөлөөлж бусад 22 хүүхэдтэй цаашид тулж ажилана гэдгээ зарлав. Тэр хүртэл 3-4 сар хиртэй л хугацаа байв. Багш над дээр нилээд тогтож ярьж байсныг мартдаггүй юм. Над өгсөн үнэлэлт нь зөвхөн өөрийн сонирхсон юмандаа анхаарч алдаа их гаргана гэж үзсэн гэнэ. Өөрөөр хэлбэл би гологдож Хэлбичгийн хичээлээрээ ангидаа  доороосоо 1-2 –т л орж байгаа гэсэн үг л дээ. Бараг одоо ч энэ систем хэвээрээ байгаа даа. Гэтэл би яагаад ингэж үнэлэгдэж байгаа даа дүгнэлт хийж их л бодсон санагдана. Тэгээд 5-8-р ангийн монгол хэлний хичээлийн бүх сурах бичгийг цуглуулан биеэ даан хичээллэж эхлэв. Тэр үед оройн цагаар анги чөлөөтэй. Би ч ангидаа суугаад хичээл давтаад манаач , галч, сургуулийн жижүүр, эргүүл зэрэг хүмүүсийг дасгачихсан. Өөрөөр хэлбэл өөртөө хөөрхөн эрх чөлөө бий болгочихсон байсан тул намайг хэн ч анзаарсангүй. Яг системтэй судлаад ирэхээр нэг сурах бичгийг амархан эзэмшиж байна. Дандаа алдаа гаргадаг хэлний гүн ба гүн биш угийн “г” , хэлний үзүүрийн “н” , заримдаг  9 , онцгой  4 зэрэг үсэгүүдийн талаар илээд бат ойлголт авч ер нь боломжийн ойлголт авч эхлэж байна. Урамшсандаа болоод 5-8-р ангийн монгол хэлнийхээ бүх хичээлийг давтан суралцаж дуусав.  Уг нь түүнийгби 1965-1968 онуудад нэг ч хичээл таслалгүй бүрэн үзсэнээр  брахгүй бүр байнга давтлага авч байсан хичээлүүд шүү дээ. Уг нь би олимпиадад орох гэж биш өөрийн хоцрогдож байгаагаа ойлгож нөхөдийн төвшинд хүрэх санаатай л ингэж өөрийгөө дайчилсан хэрэг л дээ.Гэтэл олимпиад болдогийн урьд өдөр манай ангийн нэг нөхөр хүндэтгэх шалтгаанаар оролцох боломжгүй болж үлдсэн бид 2-оос багш маань ярьж  ярьж байгаад намайг оруулахаар тогтож  урьд өдөр нь надад туслахаар зарим сайн сурагчидад  хүртэл  үүрэг өгч. Тэгээд л олимпиадын шалгалт эхлэв. Шалгалтыг аймгийн боловсролын хэлтэсийхэн авахаас гадна улсаас хяналт тавихаар нэг хүн иржээ.Шалгалт болдогоороо болж  бид ч дүнгээ сонсохоор чих тавьсаар. Удалгүй багш маань инээд алдсаар ангид орж ирэв. Байдлыг харахад гайгүй дүн авсан бололтой. Тэр жил хэл бичгийн улсын 2-р олимпиад байсан юм. Багш маань ангийнханаа гайгүй өгсөн гээд зарим алдаануудыг тайлбарлаж зарим сайн орсон хүүхдийн нэрийг дурьдав. Тэгсэн  манай ангийн Жамбалдоржийн Сэржээ (Серёжа) аймагтаа түрүүлж, бас нэг хүүхэд дараа нь оржээ.  Миний нэрийг дуудлаа .  Би аймгийн олимпиадад 3-р байрт оржээ. Ингээд зогсохгүй Манай ангийн материалыг улсад шалгуулахаар аймгаас галгаруулж явуулсан гэдгийг ч дуулгав. Бүүр сүүлд нь багш маань хүүхэд бүрийн талаар алдсан оносонг танилцуулан ярьж байснаа надад баяр хүргэн сайн хичээсэн тухай хэлж миний  нэг айхавтар дутагдлыг дурьдаж билээ. Намайг тэрээр анхаарал тавьж хичээсэн  юмандаа хүрдэг тэрч утгаараа тооны  хичээлээс бусдыг үл ойшоодог тухай ярьсан нь надад тун ч эвгүй санагдсан сан. Сүүлд бодоод байхад бас ч оргүй биш байсан юм билээ.

четверг, 5 июня 2014 г.

H Чулуунхүү М Бямбажав Эр хоёр загал

Манай анги

Мөрөн 10 жилийн 1970 оны 10 б ангийн хамт олонд зориулав.

Хүн болгонд хүүхэд ахуй нас тэр дундаа дунд сургуулийн үеийн олон сайхан дурсамж  үлдсэн байдаг. Тэр үеийн олон адал явдал, сонирхолтой мөчүүд амьдралын туршид дурсан санагдах нь сайхан.Тэр үе бол хүний хүсэл мөрөөдөл, ирээдүйд тэмүүлсэн тэмүүлэлийн оргил үеүдийн нэг болоод ч тэр үү мартагдашгүй он жилүүд яах аргагүй мөн юм даа. Энэ 2012 оны шинэ жилийн үеэр Г.Буяндэлгэр буюу Буяагаа, Та пүүжий буюу Пүрэвдорж нар  утасдаж саяхан манай ангийнхан цугларсан тухай дуулгав. Миний утас аваагүй гэнэ. Ингээд ер нь 10 дугаар ангид байсан тэр торгон агшиныхаа талаар ичгүүрлийг огоорон өөрийн хувийн блогтоо үлдээхээр шийдлээ. 1969 оны намар 10 дугаар ангид ордог жил хичээлийн шинэ жил эхлэнгүүт ангийн багш Дарьсүрэн манай ангийнханд нэгэн зар дуулгав. Энэ нь сургуулийн захиргаанаас тухайн хичээлийн шинэ жилийн  туршид 9,  10 дугаар ангийнханы дунд хэд хэдэн төрлийн цуврал уралдаан зарлаж байгаа юм байна. Дүнг нь хавар хичээл тарах үед гаргах гэнэ. Ингээд л тэр үеийн ахлах ангийнханы дунд нэгэн сонирхолтой цуврал уралдаан эхлэсэн юм даа. Манай ангийн дарга Шарбанди,Сэржээ,Бямбадаваа нар  л ээлжлэн байсан юм даг. Цуврал тэмцээний эхнийх нь холын зайн уралдаан байсан санагдана. Миний санаж байгаагаар Бямбадаваа, Баяндалай, Данаажав,Чо Пүүвээ буюу Пүрэвдорж, Шо пүүвээ буюу Пүрэвсүрэн бусад бүгд л байсан байх бид нар Цагаан хаалганы орчим цуглараад хэрхэн уралдаанд бэлтгэх талаар зөвлөлдөж байна.Ангиасаа хэнийг илүү түлхүү дэмжих талаар баахан маргаж байгаад нэг удаа гүйж үзсэн юм байлгүй дээ Данаажав маань ер нь давгүй ээ, амьсгаа нь ч гайгүй задарсан бололтой. Бас болоогүй зарим  нь унадаг дугуйгаар дагаж амьсгааг нь задлахад туслах өөрөөр хэлбэл дасгалжуулахаар тохиров. Нөгөө ангиудад аймагтаа битгий хэл улсад алдартай Хишигсайхан, С.Эрдэнэ-Очир зэрэг хөнгөн атлетикч  нар байдаг тул бидний хувьд энэ төрөлд найдлага бараг тавиагүй гэж хэлж болно. Гэтэл яасан гэж санана. Нилээд удаан бэлтгэсний үр дүн гарч сургуулийн кросс уралдаан эхэллээ. Данаажав маань   эхний үед дунд хавьд явж байснаа цагаан хаалга өнгөрөх үед эхний хэсэг рүү орж ирлээ. Нэг мэдсэн бас ч үгүй ялимгүй тасарч түрүүлсээр барианд орлоо. Манай ангийнхан баярлаж байгаа гэдэг жигтэйхэн. Данаажав маань АУИС-ийг төгсч Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг, ЭМГ-ын даргаар ажиллаж, дараа нь "" нэртэй охид, эмэгтэйчүүлд зөвлөлгөө өгдөг, эмчилдэг хувийн эмнэлэг байгуулж амжилттай ажиллаж байна. Энэ жил тэтгэвэртээ суусан байх учиртай. Одоо олон жилийн туршлагатай том ахмад эмч болсон амьдарч байна. Ангийн дарга  Шарбанди ХААИС-ийг малын эмч мэргэжилээр төгсч багын мөрөөдлөө биелүүлэн Хөвсгал аймгийн Төмөрбулаг сумын сум-нэгдлийн даргаар олон жил ажиллаж энэ жил тэтгэвэртэй гарч байгаа сурагтай. Чо Пүүвээ маань Хөвсгөл аймгийн Мөрөн, Хатгал хотуудын Эрчим хүчний төвүүдэд механикчаар  насаараа ажилласан асар их туршлагатай  цахилгааны механик болсон байсан. Шо Пүүвээ буюу Зундуйжамцийн Пүрэвсүрэн МУИС-ийн Холбооны инженерийн анги төгсч насаараа барилгын зургийн институтэд барилгын холбооны зургийн инженерээр ажиллаж байна. Монголын ардчилсан холбооны анхдагчидын нэг, туршлагатай инженер, цагтаа Богд уулыг нүхлэн төв аймгийн төв Зуун мод хотыг Улаанбаатартай шууд  холбох санал дэмшүүлэн монголын нийгмийг доргоож явсан эр. Теннис сайхан тоглоно. 10 а-гийн Д.Лхагвасүрэн тэр  хоёр  байнга теннисний клубэд тоглодог сурагтай.Та Пүүвээ буюу Чүлтэмийн Пүрэвдорж Хөвсгөл аймгийн Худалдаа Бэлтгэлийн удирдах газарт эдийн гасагч, даргыг нь хүртэл хийж байгаад 1990 оноос Буянт ухаа дахь 8 нэрийн хүнсний дэлгүүрийг хувьчилж авсан жаатай эр. Мягмарсүрэн шатрын эмэгтэйчүүдийн аврага шалгаруулах тэмцээнд олон удаа оролцож амжилттай оролцож явсан монгол хэлний ахмад багш болжээ.Серёжа буюу Жамбалдоржийн Сэржээ МУИС-ийн ахмад багш, доктор, профессор цолтой. Нэг хэсэг цаг төр ороо бусгай үед буюу 2000-аад оны үед  Улсын төв номын сангийн захирлаар нэр төртэй ажиллаж монгол хүний нэрийн онцлог сэдвээр эрдэм судлалын ажил давхар  хийж байлаа. Одоо энэ талаар үргэлжлүүлэн судалгааны ажил хийж байна.