четверг, 5 июня 2014 г.
Манай анги
Мөрөн 10 жилийн 1970 оны 10 б ангийн хамт олонд зориулав.
Хүн болгонд хүүхэд ахуй нас тэр дундаа дунд сургуулийн үеийн олон сайхан дурсамж үлдсэн байдаг. Тэр үеийн олон адал явдал, сонирхолтой мөчүүд амьдралын туршид дурсан санагдах нь сайхан.Тэр үе бол хүний хүсэл мөрөөдөл, ирээдүйд тэмүүлсэн тэмүүлэлийн оргил үеүдийн нэг болоод ч тэр үү мартагдашгүй он жилүүд яах аргагүй мөн юм даа. Энэ 2012 оны шинэ жилийн үеэр Г.Буяндэлгэр буюу Буяагаа, Та пүүжий буюу Пүрэвдорж нар утасдаж саяхан манай ангийнхан цугларсан тухай дуулгав. Миний утас аваагүй гэнэ. Ингээд ер нь 10 дугаар ангид байсан тэр торгон агшиныхаа талаар ичгүүрлийг огоорон өөрийн хувийн блогтоо үлдээхээр шийдлээ. 1969 оны намар 10 дугаар ангид ордог жил хичээлийн шинэ жил эхлэнгүүт ангийн багш Дарьсүрэн манай ангийнханд нэгэн зар дуулгав. Энэ нь сургуулийн захиргаанаас тухайн хичээлийн шинэ жилийн туршид 9, 10 дугаар ангийнханы дунд хэд хэдэн төрлийн цуврал уралдаан зарлаж байгаа юм байна. Дүнг нь хавар хичээл тарах үед гаргах гэнэ. Ингээд л тэр үеийн ахлах ангийнханы дунд нэгэн сонирхолтой цуврал уралдаан эхлэсэн юм даа. Манай ангийн дарга Шарбанди,Сэржээ,Бямбадаваа нар л ээлжлэн байсан юм даг. Цуврал тэмцээний эхнийх нь холын зайн уралдаан байсан санагдана. Миний санаж байгаагаар Бямбадаваа, Баяндалай, Данаажав,Чо Пүүвээ буюу Пүрэвдорж, Шо пүүвээ буюу Пүрэвсүрэн бусад бүгд л байсан байх бид нар Цагаан хаалганы орчим цуглараад хэрхэн уралдаанд бэлтгэх талаар зөвлөлдөж байна.Ангиасаа хэнийг илүү түлхүү дэмжих талаар баахан маргаж байгаад нэг удаа гүйж үзсэн юм байлгүй дээ Данаажав маань ер нь давгүй ээ, амьсгаа нь ч гайгүй задарсан бололтой. Бас болоогүй зарим нь унадаг дугуйгаар дагаж амьсгааг нь задлахад туслах өөрөөр хэлбэл дасгалжуулахаар тохиров. Нөгөө ангиудад аймагтаа битгий хэл улсад алдартай Хишигсайхан, С.Эрдэнэ-Очир зэрэг хөнгөн атлетикч нар байдаг тул бидний хувьд энэ төрөлд найдлага бараг тавиагүй гэж хэлж болно. Гэтэл яасан гэж санана. Нилээд удаан бэлтгэсний үр дүн гарч сургуулийн кросс уралдаан эхэллээ. Данаажав маань эхний үед дунд хавьд явж байснаа цагаан хаалга өнгөрөх үед эхний хэсэг рүү орж ирлээ. Нэг мэдсэн бас ч үгүй ялимгүй тасарч түрүүлсээр барианд орлоо. Манай ангийнхан баярлаж байгаа гэдэг жигтэйхэн. Данаажав маань АУИС-ийг төгсч Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг, ЭМГ-ын даргаар ажиллаж, дараа нь "" нэртэй охид, эмэгтэйчүүлд зөвлөлгөө өгдөг, эмчилдэг хувийн эмнэлэг байгуулж амжилттай ажиллаж байна. Энэ жил тэтгэвэртээ суусан байх учиртай. Одоо олон жилийн туршлагатай том ахмад эмч болсон амьдарч байна. Ангийн дарга Шарбанди ХААИС-ийг малын эмч мэргэжилээр төгсч багын мөрөөдлөө биелүүлэн Хөвсгал аймгийн Төмөрбулаг сумын сум-нэгдлийн даргаар олон жил ажиллаж энэ жил тэтгэвэртэй гарч байгаа сурагтай. Чо Пүүвээ маань Хөвсгөл аймгийн Мөрөн, Хатгал хотуудын Эрчим хүчний төвүүдэд механикчаар насаараа ажилласан асар их туршлагатай цахилгааны механик болсон байсан. Шо Пүүвээ буюу Зундуйжамцийн Пүрэвсүрэн МУИС-ийн Холбооны инженерийн анги төгсч насаараа барилгын зургийн институтэд барилгын холбооны зургийн инженерээр ажиллаж байна. Монголын ардчилсан холбооны анхдагчидын нэг, туршлагатай инженер, цагтаа Богд уулыг нүхлэн төв аймгийн төв Зуун мод хотыг Улаанбаатартай шууд холбох санал дэмшүүлэн монголын нийгмийг доргоож явсан эр. Теннис сайхан тоглоно. 10 а-гийн Д.Лхагвасүрэн тэр хоёр байнга теннисний клубэд тоглодог сурагтай.Та Пүүвээ буюу Чүлтэмийн Пүрэвдорж Хөвсгөл аймгийн Худалдаа Бэлтгэлийн удирдах газарт эдийн гасагч, даргыг нь хүртэл хийж байгаад 1990 оноос Буянт ухаа дахь 8 нэрийн хүнсний дэлгүүрийг хувьчилж авсан жаатай эр. Мягмарсүрэн шатрын эмэгтэйчүүдийн аврага шалгаруулах тэмцээнд олон удаа оролцож амжилттай оролцож явсан монгол хэлний ахмад багш болжээ.Серёжа буюу Жамбалдоржийн Сэржээ МУИС-ийн ахмад багш, доктор, профессор цолтой. Нэг хэсэг цаг төр ороо бусгай үед буюу 2000-аад оны үед Улсын төв номын сангийн захирлаар нэр төртэй ажиллаж монгол хүний нэрийн онцлог сэдвээр эрдэм судлалын ажил давхар хийж байлаа. Одоо энэ талаар үргэлжлүүлэн судалгааны ажил хийж байна.